КОВИД-19 ЭРСДЭЛ

Medizin
  • 0.00
(0 Stimmen)

Kostenlose Installation

100000

App-Installationen

Android 5.0+

Minimalversion

Mit Werbung

Werbung

13.04.2021

Veröffentlichungsdatum

Kürzliche Änderungen:

Bug fixes and performance improvements

Beschreibung:

КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь Монгол Улсын онцгой комиссын албан ёсны коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем юм. Энэхүү системийг Аpple, Google компаниуд хамтран хөгжүүлсэн бөгөөд УОК, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Гэрэгэ болон Оном сан хамтран Монгол Улсад ашиглах тохируулгыг гүйцэтгэсэн болно.

КОВИД-19 ЭРСДЭЛ системийг хэрэглэснээр коронавирусийн халдвар авсан хүний эргэн тойронд байсан хүмүүст өртөлтийн талаарх мэдээллийг шуурхай хүргэхэд туслах юм. КОВИД-19 ЭРСДЭЛ системийг идэвхжүүлснээр та КОВИД-19 коронавируст халдварын тархалтыг хумихад өөрийн хувь нэмрээ үр дүнтэйгээр оруулж байна хэмээн ойлгож болно.

КОВИД-19 ЭРСДЭЛ хэрхэн ажилладаг вэ?
КОВИД-19 ЭРСДЭЛ системийг идэвхжүүлсэн төхөөрөмжүүд Bluetooth технологи ашиглан ойр орчмын бусад хэрэглэгчидтэй нууцлал бүхий кодыг солилцох болно. Хэрэглэгч КОВИД-19 коронавируст халдварын эерэг тохиолдол болсноо системд мэдэгдсэнээр тухайн хэрэглэгчийн ойр орчимд байсан өртөлтийн эрсдэл бүхий бусад хэрэглэгчдэд энэ талаарх мэдээлэл шуурхай хүрэх болно. Төхөөрөмжүүд өртөлтийн талаарх мэдээллийг анализ хийж, цааш нь дамжуулахдаа орон зай болон цаг хугацааны тодорхой шалгуур тавьдаг бөгөөд тухайн төхөөрөмжүүд хоорондоо 2 метрээс ойрхон зайд 15 минутаас илүү хугацаагаар хамт байсан бол өртөлтийн эрсдэлтэй гэж үзэн энэ талаарх мэдээллийг дамжуулах болно.

КОВИД-19 коронавируст халдварын ѳртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх энэ систем нь тухайн аппликейшин хаалттай байсан ч идэвхтэй ажиллаж байдаг. Энэ систем нь Bluetooth болон бусад байнга ажиллаж байдаг аппликейшнуудын адилаар төхөөрөмжийн цэнэгт хэт ачаалал үүсгэхгүй.

КОВИД-19 ЭРСДЭЛ таны хувийг мэдээллийг хамгаална:
Монгол Улсын Засгийн газар нь хувийн мэдээлэл болон нууцлалыг маш нухацтайгаар авч үзэж байгаа бөгөөд Аpple, Google-ийн системийн үндсэн тогтолцоо нь төхөөрөмжүүдийн хоорондоо санамсаргүйгээр солилцдог мэдээллийг хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон байршлын мэдээлэлтэй уялдуулахаас зайлсхийх зорилгоор бүтээгдсэн болно. КОВИД-19 ЭРСДЭЛ системийг хэн, хаана ашиглаж байгаа талаарх мэдээлэл нь УОК болон ЭМЯ-нд огт хамааралгүй бөгөөд та тус системийн өөр нэг хэрэглэгчтэй ойр байгаа тохиолдолд төхөөрөмжүүд Bluetooth ашиглан нууцлал бүхий санамсаргүй солилцдог байна.

КОВИД-19 коронавируст халдварын эерэг тохиолдлуудын шинжилгээний хариу бүгд ЭМЯ руу очдог бөгөөд энэ нь өртөлтийн эрсдэлийг мэдээлэх системтэй хамааралгүй ажил юм. Шинжилгээний хариунд үндэслэн эерэг батлагдсан тохиолдлын хэрэглэгчдэд нууцлал бүхий дугаар олгодог. Энэхүү дугаараар КОВИД-19 ЭРСДЭЛ систем дээр өөрийн эерэг тохиолдлыг баталгаажуулснаар өртөлтийн мэдээллийн систем бусад хэрэглэгчдэд мэдээлэл шуурхай хүргэх ажил хийгдэнэ. Ингэснээр хүмүүс хуурамч эерэг тохиолдол бүртгүүлж, хуурамч мэдээлэл түгээхээс зайлсхийх юм. ЭМЯ-ны зүгээс бодит, үнэн мэдээлэл хүргүүлэхийг зорьж байгаа бөгөөд системээс танд ирүүлсэн мэдээлэл найдвартай байх болно.

Apple болон Google үйлдлийн системийн хэрэглэгчид өртөлтийн мэдээллийн систем таны төхөөрөмж дээр нэмэгдсэн байгааг анзаарсан байх. Гэхдээ КОВИД-19 ЭРСДЭЛ системийг суулгалгүйгээр энэ үйлдлийг идэвхжүүлэх боломжгүй юм. Цар тахлын нөхцөл байдал нийгмийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулахааргүй түвшинд хүрч, энэ технологийг хэрэглэх шаардлагагүй болсон тохиолдолд Apple, Google өөрсдийн үйлдлийн системээсээ өртөлтийн мэдээллийн системийг устгах болно.

КОВИД-19 ЭРСДЭЛ системийг сонгож, гэр бүл, найз нөхөд, хөршүүд болон хамт олноо хамгаалах, Монголынхоо ирээдүйд өөрийн хувь нэмрээ оруулж буй танд БАЯРЛАЛАА!

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар andere Apps

КОВИД-19 ЭРСДЭЛ

КОВИД-19 ЭРСДЭЛ

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар
  • 0.00
Herunterladen